Friday, January 23, 2009
Барса- гийн зургийн цомог
New Camp Nou
Stuttgart vs Barca
Barca vs Depor
Зиаг хэдэн зураг хийнээ гэж
- Ронний нааш ир дээ.
-Яав аа?
- Зvгээр ээ, нааш ир л дээ.
- Жаахан цуг гvйе.
- Ёо, vнэн лайтай юм аа...
Барса Ла Лигийг тасархай тэргүүлж байна
Ла Лигийн 2008 оны тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд 16-р тойргоор өндөрлөлөө. 16-р тойргийн дараах байдлаар Барселона 41 оноотойгоор лигийг тасархай тэргүүлж байна.
Сүүлийн тойрогт Барса Вилльяреалыг хүндхэн тоглолт хийж хожлоо. Эхний гоолыг алдсан ч Сейду Кейта, Тьерри Анри нар чухал 2 гоол хийсэн ч 73 дахь минутанд хамгаалагч Пике улаан хуудас аван, Барса талбай дээр 10-уулаа үлдсэн. Үлдсэн хугацаанд талбайн эзэд болох Вилльяреалд гоол хийх 2 том боломж гарсан ч Г. Франко болон Нихат нар ашиглаж чадсангүй. Ийнхүү Барса 2:1-ээр хожсоноор сүүлийн 4 тойрогт Севиллья, Валенси, Реал Мадрид, Вилльяреал гэсэн Ла Лигийн шилдэг 4 багийг дараалан хожив. Мөн тэд 16 тоглолтонд 48 гоол хийгээд байгаа бөгөөд нэг тоглолтонд дунджаар 3 гоол хийж байна гэсэн үг юм. Барсагийн хийсэн болон алдсан гоолын зөрүү + 38 байна.
Сүүлийн 5 тоглолтынхоо 4-т нь хожигдоод байсан Реал Мадрид энэ тойрогт Валенсиг талбай дээрээ Игуайны хийсэн ганц гоолын ачаар хожиж дөнгөлөө. Хэрэв энэ тоглолтонд Реал хожигдсон бол бүр 7-р байр луу шидэгдэх байв. Одоогоор тэд 5-р байранд бичигдэж байна.
Алмериа Спортингд хожигдсоныхоо дараа дасгалжуулагч Гонзало Арконадагаа ажлаас нь халсан байна. Энэ хожигдол нь тэдний сүүлийн 5 тоглолтын 4 дэх хожигдол болж байгаа юм.
Рекративог 4:1-ээр хожсон Депортиво Ла Корунья одоогоор 7-р байранд бичигдэж байна. Он гаргаад энэ эрчээ алдахгүй тоглох аваас ирэх жилийн Евро цомын тэмцээнүүдэд тоглох боломжтой.
Хамгийн сүүлийн байрт байгаа Осасуна Реалыг хожиж, Барсатай тэнцсэн Хетафег 5:2-оор бут ниргэлээ. Осасунагийн дасгалжуулагчаар экс Испаний босс Хосе Антонио Камачо ажиллаж байгаа.
Нумансиа хөрш Реал Валльядолидын хаалганд сүүлийн 5 минутанд 3 гоол хийн, 4:3-аар хожсон байна.
Севиллья хэдхэн хоногийн өмнө УЕФА-ын цомоос хасагдсан бол энэ удаа сулхан Малльоркатай гоолгүй тэнцэж, 2 оноо алдлаа.
Макси Родригес өөрийн хуучин баг Эспаньолын эсрэг 2 гоол хийснээр Атлетико Мадрид Барселона хотын нөгөө багийг 3:2-оор хожив. Ингэснээр Мадридын 2 дахь том баг энэ оныг хүснэгтийн 3-р байранд, Барса болон Севилльягийн ард бичигдэн үдэж байна.
Каталоны шүтээн-Пеп болон алдарт багийн түүх!
Төрсөн өдөр: 1971 оны нэгдүгээр сарын 18
Төрсөн газар: Санпедор (Барселона, Испани)
Гэр бүлийн байдал: эхнэр, 3 хүүхэдтэй
Тоглосон багууд: «Барселона» (1990-2001), «Брешиа» (Итали) (2001/02, 2003), «Рома» (Итали) (2002/03), «Аль-Ахли» (Катар) (2003-2005), «Дорадос» (Мексик) (2006)
Дасгалжуулсан багууд: «Барселона-Б» (2007/08), «Барселона» (2008 оноос)
Гавьяа шагнал:
Аваргуудын лиг-1991/92, Европын Цомтнуудын цом-1996/97, Европын супер цом (2)-1993, 1997
Испанийн аварга (6)- 1990/91, 1991/92, 1992/93, 1993/94, 1997/98, 1998/99
Испанийн цомын аварга (2)- 1996/97, 1997/98, Испанийн Супер цомын эзэн (4)-1992, 1993, 1995, 1997
Олимпийн аварга- 1992
Хувийн шагнал: Трофео Браво (1992), “Евро-2000” шилдэг 11 тоглогчид багтсан.
Алдарт багийн түүх
Наяад оны сүүлээр алдарт “Барселона” хямралд ороод байлаа. Дотооддоо хэрүүл маргаантай, том тэмцээнээс ямар ч шагнал медаль байхгүй, дээр нь Мадридын дайснууд Испанид хаанчилж байсан нь олон сая балиашгуудыг галзууруулахад хүргээд байв. Дасгалжуулагч нар ирээд л яваад л, одууд ч солигдоод л, тоглолтын стиль тактик бараг тоглолт бүр дээр өөрчлөгдөж, “Эзэн хааны цом” мэтийн жижиг тэмцээнд л хааяа нэг түрүүлдэг болоод байлаа.
Ялангуяа Аваргуудын лигийн шигшээ тоглолтод Терри Венейблсээр удирдуулж ороод ялагдсан нь том цохилт болсон юм. 1987/88 оны улиралд үзэгчдийн тоо рекорд тогтоох хэмжээнд хүртэл унаж, “Ноу Камп” цэнгэлдэх дүүрэн хүнтэй байна гэдгийг мартаад байв. Энэхүү хүнд үед ерөнхийлөгч Хосеп Луис Нуньес Голландын Йохан Круиффыг дасгалжуулагчаар урьж түүхэн шийдвэр гаргасан билээ. Урт удаан үргэлжилсэн хямралтай үед гаргасан энэ шийдвэр тэр үед олон хүнд галзуу гэж бодогдож байсан биз ээ.
Нэг талаар Круифф “Барса”-гийн түүхэнд төдийгүй хөлбөмбөгийн түүхэнд арилшгүй мөр үлдээсэн агуу тоглогч ч нөгөө талаас залуу туршлагагүй дасгалжуулагч байлаа. Круиффт багийг дахин сэргээн мандаах болон фэнүүдэд хайрлагдсан тоглолтын стилийг нь буцааж авчирч, шүтэн бишрэгчдийн алдагдсан бахархлыг сэргээх хүнд хэцүү үүрэг даалгавар оногдож байв. Мэдээж хэрэг бас нэгэн үүрэг нь “Барса”-гийн түүхэнд шинэ баатар од бэлэглэх явдал.
Круиффийг “Барса”-д дахин ирэх энэхүү 30 жилийн дотор “Барса” хоёрхон удаа Испанийн аварга болсон юм. Эхний удаа 1973-74 оны улиралд Круифф ирээд Михелсийн баг аварга болж байлаа. Тэгвэл дараагийн титмийг 11 жил хүлээж нэг юм Венейблсийн удирдлагаар хүртсэн. Тэр улирлын тоглолтын үед “Камп Ноу” цэнгэлдэхэд Шустер тэргүүтэй томчуудад бөмбөг зөөн, атаархангуй харцаар ширтэх нэгэн хүүг анзаарч болох байлаа. Анзаарахад ч хэцүү байсан байх, яагаад гэвэл тэр хүүд онцгой юм юу ч байсангүй, туранхай жижигхэн хүү. Биеийн хөгжлөөсөө болоод тэр хүү хөлбөмбөгчин болох шансаа алдах шахсан бөгөөд “Барса” ч ирээдүйн домгоо алдаж магадгүй байсан.
Хүүг Хосеп Гвардьола гэх бөгөөд каталоны Санпедор гэдэг жижигхэн хотоос иржээ. Хосеп анхны Пап Гэгээн Петрийн өргөмжлөгдсөн өдөр төрсөн. Каталонд Гэгээн Петрийг Сан Пере гэж нэрлэх агаад Санпедор хотын шүтээн нь юм. Хүү багаасаа хөлбөмбөгт хорхойтой тул эцэг эх нь Манресын “Гимнастика” гэдэг хүүхдийн багт өгчээ. Авьяастай хүүгийн тоглолт “Барса”-гийн алдарт скаут Ориоль Тортын анхаарлыг татаж, “Барса”-д шалгалт өгөх эрхтэй болов. Эхний хоёр шалгалтад унасан Хосеп нутаг буцах байсан боловч Ориоль Торт түүнд итгэж найдаж байлаа.
Гурав дахь шалгалтад “Барселона”-гийн хүүхдийн академийн бүх томчууд цугларсан байсан бөгөөд Хосеп амжилттай өгснөөр 1984 оны зургадугаар сарын 24-нд 13 настайдаа хүслэн болсон “Барса”-даа орж чаджээ. Ингээд шууд л аз жаргалтай болоод явчихсангүй. Дээд дурдсан биеийн хөгжил муутай нь зарим дасгалжуулагчийг энэ хүү мэргэжлийн хөлбөмбөгч болж чадна гэж үү гэж эргэлзэхэд хүргэж байв. Хүүхдийн багаас идэрчүүдийн багт дэвших үедээ Гвардьола үеийхнийхээ хажууд хэдэн насаар дүү юм шиг л ялгаатай харагдаж байв.
Гэвч агуу Круифф ч эрт үед “Аякс”-т ирэхдээ туранхай жижиг хэмээн хэлүүлж явсан гэдэг. Багийн эмч Бестит хүүг судалж үзээд “Зүгээр ээ энэ хүү 180 см болтол өснө” хэмээн амласан ба тусгай хоолны дэглэмийн ачаар Хосеп ч өсч, эсгий ч сунасан бөлгөө. Харин багтаа Хосеп “noi de Santpedor”, өөрөөр хэлбэл “Санпедорын бацаан” гэсэн хочтой болсон байна. Угаасаа Хосепт бие бялдар, техник, гоё сайхан гоол гээд хүнд гайхуулах юм байсангүй. Уран сайхан хуурч, гоё гоол хийн бусдын анхаарлыг татах гэсэн бусад хүүхдүүдээс нэг ялгаатай нь Хосеп бөмбөг аваад л шууд дамжуулдаг, өөрөө гоол оруулах гэж зүтгэдэггүй байлаа хэмээн Торт дурсаж байна. Тэр үеэс л Хосепийн багийн лидер болох шинж нь бүрдэж эхэлсэн гэдэг.
Хосепийг “Камп Ноу” анх харсан нь 1986 оны дөрөвдүгээр сарын 16. Аваргуудын лигийн хагас шигшээд “Гётеборг”-той тэнцээд 11 метрийн цохилтоор хайнаа хагалж байсан үе. Виктор Муньос шийдвэрлэх бөмбөг оруулангуут Гвардьола талбай дээр үсэрч гаран хүзүүнд нь зүүгдэн баярлаж байсан нь видео бичлэг, фото зурган дээр тод гэгч нь гарсан бөгөөд удахгүй энэ залуу “Барса”-д ямар хэмжээний тоглогч болох вэ гэдгийг харуулсан агшин байсныг тэр үед олон хүн мэдээгүй болов уу.
Йохан Круифф “Барса”-д ирээд шууд “Реал”-ыг дараад эхэлсэнгүй. Гэхдээ тэр тоглолтын тактикаас эхлэн шинэчлэлт хийж, залуу хөлбөмбөгчдийг бэлтгэх явдалд анхаарлаа хандуулж байв. 3-4-3 системээр тоглон, баруун зүүн жигүүрийн идэвхтэй довтолгоо, тэгээд тоглолтыг удирдаж чадах ухаалаг төвийн хагас хамгаалагчид Круифф найдвараа тавьж байв. Эхний үед төвийн хагас хамгаалагчаар Луис Мильяг тоглуулж байсан ч 1990 онд Милья гэрээний нөхцлөө сайжруулахыг шаардан багийн удирдлагатай маргалдаад заналт дайсан “Реал”-д орчихов. Круифф нэгэн хэсэг Мильягийн байрлалд Гильермо Амораг туршиж үзсэн ба удалгүй шинэ хагас хамгаалагч авахаар хөөцөлдөн 1990 оны арваннэгдүгээр сард Данийн шигшээ, “Ливерпуль”-ийн Ян Мёльбиг авах дөхсөн боловч больсон байна. Яагаад болив оо гэхээр Круифф тэр үед залуучуудын багт 19 настай Хосеп гэдэг авьяаслаг залуу байгааг мэдэж байсан болохоор тэр.
1990 оны арванхоёрдугаар сарын 16-нд Хосеп Гвардьола “Ноу Камп”-т “Кадис”-тай хийсэн тоглолтод анх удаагаа нэгдүгээр багт тоглосон. Эхний тоглолт амжилттай болсонгүй. Пеп биеэ барьж сандраад, шар хуудсаар торгуулж, хэрэв Бакеро тогтоож бариагүй бол улаан ч авч болох байлаа. Энэхүү Хосе Мари Бакеро болон Андони Субисаррета нар залуу Пепийн гол түшиг тулгуур нь байлаа. Энэ улиралд Пеп дөрөвхөн тоглолтод оролцсон ба Круиффыг Пепээс болж хайр найргүй шүүмжилж байв.
Мёльбиг аваагүйгээс гадна хэдий авьяаслаг ч туршлагагүй залууг зүрхийг нь үхүүлж, ирээдүйг нь баллах нь хэмээн бичицгээж байлаа. Харин Йохан юу хийж байгаагаа мэдэж, Гвардьолагийн авьяаст итгэж, найдаж байв. Мэдээж эхний тоглолтын дараа түүнийг муу тоглолоо хэмээн загнаж, бүр буцаан II багт шилжүүлэн, дараагийн тоглолтод заавал гоол хийх үүрэг өгсөн гэдэг. Барсагийн баг “Сабадель”-ийг 4:0-ээр бут ниргэж, Пеп талбайн төвөөс хүчтэй цохилтоор гоол хийн, тушаалыг биелүүлээд нэгдүгээр багтаа буцан ирсэн. Дахиж тэрбээр II багт дасгалжуулагчийн хувьд л очсон юм.
1977 оны аравдугаар сард Франкогийн үхлээс хоёр жилийн дараа Каталоны ерөнхийлөгч Хосеп Таррадельяс Францаас нутагтаа буцаж ирсэн. Засгийн газрын байрны индэр дээрээс тэрбээр ард олонд хандан “Каталончууд аа! Би гэртээ ирлээ” гэсэн алдарт үгээ хэлсэн. 15 жилийн дараа тавдугаар сарын нэгэн дулаахан үдэш яг тэр талбай дээр ард олон яг л тэр үе шиг баярлан хөгжиж байлаа. Ерөнхийлөгч зогсож байсан тэр индэр дээр одоо тэдний шүтээн болсон хөлбөмбөгчид зогсож байна. Тэд үг хэлэн ялалтаа тайлагнаж, легионерүүд нь хагас хугас испаниар ярьж байтал гэнэт индэр дээрээс цэвэр каталоноор 15 жилийн өмнөх алдарт үг сонсогдох нь тэр.
“Каталончууд аа! Тэр харьж ирлээ”. Тэр гэдэг нь Аваргуудын лигийн цом. Ингэж хэлээд Пеп цомоо өндөр өргөн ард олондоо харууллаа. Каталон хүн болгонд ойр дотно энэ үг аваргын цомоос алслагдаж байсан ард олонд талх тариа шиг л хэрэгтэй зүйл байсан юм. Энэ амжилт тэр жилийн ганц нь байсангүй, харин ч бусад шагналын эх болж өгсөн юм. “Уэмбли”-д болсон түүхэн тулааны дараа лигийн гурван тоглолт үлдээд байлаа. Эхний хоёр тоглолтод нийлбэр дүн 10:0 харьцаатай ялсан ч сүүлийн тойрогт “Реал”-аас нэг оноо дутуу байв. Аз болж Мадридын баг “Тенерифе”-д ялагдсанаар “Барса” аварга болсон. Зун нь Пеп төрөлх “Ноу Камп”-даа олимпийн аварга болж, дараахнаас нь шигшээ багт уригдав. 21 хүртэлх насны дэлхийн шилдэг хөлбөмбөгч болж, Италийн “Ювентус” түүний араас ангуучилж эхэлсэн.
Хэдэн жилийн өмнө 1986 онд “Барса” Аваргуудын лигт “Ювентус”-ийг буулгаж авч байлаа. Тэр үед Хосепт Мишель Платини тэргүүтэй “Ювентус”-ын тоглолт ихэд таалагддаг байсан ба гэрийнхээ хананд зургийг нь хадсан байдаг байв. Магадгүй тэр үед Пеп хэрэв “Барса” биш бол “Юве” гэж бодож байсан ч байж болох. 21 насандаа Хосеп Гвардьола Европын шилдэг хөлбөмбөгчдийн тоонд ороод байв. Түүнийг гадаадад ч шүтэн биширч байсан ч төрөлх Каталонд бол бүр дээдэлж байлаа. Гадаадын олон тоглогчтой байсан “Барса”-гийн фэнүүдэд кантерано, нутгийн жинхэнэ каталон тоглогч хэрэгтэй байсан юм. Хосепийн хүн чанар, тоглолт, тэгээд жинхэнэ каталон хүн гэдгээрээ “Барса” төдийгүй Каталоны бэлгэ тэмдэг болж чадсан. Тоглогч байсан 11 жил төдийгүй одоо ч түүнээс цааш ч тэрбээр үүрд “Барселона”-гийн бэлгэ тэмдэг хэвээр байх болно.
Мөрөөдлийн багийн тоглолтод Пеп дорхноо дассан. Хөлбөмбөгийн түүхэн дэх шилдэг багийн нэгний гол үүргийг ийм залуудаа гүйцэтгэнэ гэдэг ховор тохиолдол. Биеийн бэлтгэлийн хувьд бас л сул хэвээр байсан тул тэр бөмбөг булаах, түлхэлцэхдээ хүчтэй биш байлаа. Энэ талаа засах гэж тэр дараа нь тухтай үзэх болно. Харин тэр үед Хосепийн үүрэг өөр байлаа. Тэр тоглолтыг удирдан найруулж, хэмнэлийг тааруулан, хаанаас довтлохыг шийдэж байв. Талбайг харах мэдрэх гайхамшигтай чанарынхаа ачаар тэр бөмбөг удаан залалгүй хоромхон зуур ухаалаг шийдвэр гарган, оновчтой дамжуулалт өгч байлаа.
Тэр Круиффын хэлээд байгаа “талбайг бүхлээр нь ашиглах”-ын үр дүнг сайтар ойлгож байснаас түүний зах жигүүр лүү өгөх хурдан дамжуулалтууд эсрэг талыг сандрал сүйрэлд хүргэж байлаа. Йохан Круиффын довтлох тоглолтын үзэсгэлэн хэмээх философийг сайтар ойлгож, талбайд хэрэгжүүлж байв. Тийм болохоор Пепийг талбай дээрх дасгалжуулагч гэж нэрлэж байлаа. Круиффын ачаар Пеп урьд өмнө байгаагүй шинэ төрлийн хөлбөмбөгчний дүрийг бүтээсэн бөгөөд түүний “Барса”-гийн түүхэнд үлдээсэн мөр бусад од лидер, ахлагчийн мөрнөөс хавьгүй гүн гүнзгий билээ.
Яагаад сүүлийн арван жилд “Барса”-гийн залуучуудын багаас ийм олон авьяаслаг хагас хамгаалагч төрөв гэдэг дээр ч түүний үүрэг их. Хави, Иньеста, Сеск бүгд л хүүхдийн багт сурч байхдаа хэнийг шүтэж, хэнийг дууриаж явснаа ярихад Пепийн нэр л гардаг. Хосеп ч залуу авьяаслаг тоглогчдод анхаарлаа хандуулдаг, тэднийг үзэхийг хүсдэг. Энэ аргагүй. Энэ бол түүний үлдээсэн өв хөрөнгө, Круиффын өв хөрөнгө билээ.
1996 онд Круифф ерөнхийлөгч Нуньестэй муудалцаад халагдсаны дараахан Каталоны ахмад тоглогч Бакеро ч зодог тайлсан. Ингээд Пеп бүх “Барса” Каталоны бэлэг тэмдэг болж, түүний нэр хүнд баг дотор төдийгүй Каталон мужид үгээр илэрхийлэхийн аргагүй агуу байлаа. Гэвч шинээр ирсэн дасгалжуулагч Бобби Робсон арай туршлагатай гээд ахлагчийн туузыг Румыний Попескуд өгсөн. Багийн тактик схем ч өөрчлөгдөж, Пеп Попескутай хамт төвд тоглох болсон. Энэ улирлын дараа Пеп “Парма”-д очих дөхсөн ч Робсон явж, оронд нь Голландын Луи ван Галь ирэх болсон тул “Барса”-д үлдсэн байна. Луи ван Галийн “Аякс”-ын тоглолт, сахилга бат Гвардьолад үнэхээр таалагддаг байлаа.
Италийн “Парма”-гийн тавьсан санал цалин хөлсний хувьд ч илүү сайн байсан тул Пеп “Барса”-д цалингаа нэмүүлэх санал тавив. Багийн удирдлага эхэндээ зөвшөөрөхгүй байснаа балиашгуудын шахалтаар 1997 онд цалинг нэмж, 2001 он хүртэлх гэрээ шинээр байгуулсан. Энэ нь Гвардьола багт төдийгүй Каталонд ямар их нэр хүндтэйг харуулсан ч Нуньесийн аппаратад фэнүүдийн бодол хүслийг эзэмдсэн, тэр тусмаа Круиффын талын хүн байхад дуртай биш байлаа. Тэгээд ч Круифф халагдаад тийм их удаагүй байв. Байдал хурцдаж байв. Ядаж байхад Пеп наймдугаар сарын 27-нд Ригад “Сконто”-той тоглож байгаад гэмтчихэв. Улирлын дундуур буцаж ирсэн ч зургаан тоглолтод оролцоод л дахин гэмтэв.
Францад хийсэн эмчилгээ үр дүнгүй болсноос зургадугаар сард Барселонад хагалгаанд орлоо. Тэрээр хагас жилийн дараа 1998 оны арванхоёрдугаар сард багтаа буцаж ирлээ. Гэмтэлтэй байх үед нь багийн удирдлага түүнээс салах гэсэн янз бүрийн арга хэмжээ авч, нийт ард олны нүдэн дээр нэр хүндийг нь унагаах бодлого явагдаж байв. Хэвлэл мэдээллээр хувийн амьдралынх нь талаар бичиж, гэмтэлтэй байхдаа Каталоны загвар зохион бүтээгч Тони Мирогийн шоунд оролцсон хэмээн буруутгаж, Мигель Мартигийн шүлгийг нийтийн өмнө уншсаных нь төлөө үндэсний үзэлтэн гэж шүүмжлэв. Энэ Каталоны яруу найрагч Пепт их нөлөө үзүүлсэн хүн гэдгийг дурдах хэрэгтэй.
Пеп зүгээр нэг хөлбөмбөгч байсангүй, боловсролтой соёлтой хүний хувьд Каталоны олон алдарт яруу найрагч, зохиолч, найруулагч нартай нөхөрлөн, боломж гарвал соёл урлагийн арга хэмжээнд оролцох дуртай байв. Нэр хүнд унагаах гэсэн ажиллагаа үр дүнд хүрээгүй юм, Пеп урьдын адил фэнүүд дотор нэр хүндтэй хэвээр байв. 1998 оны зургадугаар сард хагалгаа хийлгэсэн тул тэр ДАШТ-д оролцож чадсангүй. Энэ нь Пеп шигшээ багийн хоёр том тэмцээн алгасч байна гэсэн үг байв. 1994 оны ДАШТ-д оролцсон ч Англид болсон “Евро”-д Хавьер Клементе түүнийг авч яваагүй.
Шигшээ багт Камачо ирснээр Пеп тогтмол тоглосон бөгөөд 2001-02 онд сэргээшийн хэрэгт холбогдсон ч Камачо урьсаар байсан юм. Гэвч гэмтэл аваад 2002 оны ДАШТ-д оролцож чадаагүй. “Евро-2000” түүний хувьд шигшээ багт тоглосон сүүлийн том тэмцээн болжээ. Испанийн шигшээд тоглохоос тэр ер татгалзаж байсангүй. 1992 онд анх уригдсанаасаа хойш тэр “Барса”-д тоглодогтойгоо адилхан л хамаг хүчээрээ тоглож байв. Шулуун шударгаар “Миний эх орон Каталон. Каталоны шигшээ гэж албан ёсоор байхгүй болохоор л Испанийн шигшээд тоглодог” хэмээн мэдэгдэж байлаа.
Хосеп Гвардьола “Барса”-гийн 100 жилийн ойн улиралд гэмтлээ эдгээгээд ахлагчийн туузаа зүүгээд багтаа эргэж ирлээ. Тэр үеийн “Барса” голландчуудаар дүүрч, жинхэнэ каталон хүн дутагдаж байсан цаг. Харин үүнийг голланд дасгалжуулагчид хэн ч тайлбарлаж ойлгуулж чадсангүй. Багийн ахлагч Пеп гарааны 11-т үргэлж гарч чадахаа больсон. Зодог тайлсан хойноо Пеп Ван Галийг магтан, их юм зааж сургасан хэмээн ярьсан ч үнэн хэрэг дээрээ Ван Гальд багт өөрөөс нь илүү нэр хүнд, нөлөөтэй тоглогч байх нь гай болоод байв.
1999/2000 оны улиралд Гвардьола бага зэргийн гэмтлийн дараа дахин тоглож, дараалан ялагдаад байсан “Барса” ялж эхлэн, бүгд Пеп Пеп гэж байхад Ван Галь “Гвардьола тоглоод баг ялж байгаа биш, хаалгач Рууд Хесп гэмтлээс буцаж ирсэн болохоор бид ялж байна” гэж мэдэгдсэн. Гэвч дараа нь Пепгүй “Барса” дөрвөн тоглолт нийт 1:12-оор ялагдсаны дараа Пеп талбайд гаран “Челси”-г 5:1-ээр будаа болгосныг юу гэж тайлбарлах вэ? Иймэрхүү жижиг сажиг зүйлс олшрох болсон, тэгээд ч гэрээ дуусах дөхөж байгаа тул Гвардьола ирээдүйгээ бодохоос өөр арга байхгүй болсон.
Тэр үед л Пепийн агент Итали, Английн багуудтай ярилцаж эхэлсэн юм. Харин Пеп “Барса”-г гэрээгээ сунгах болов уу гэж хүлээсээр л байлаа. Найдвар нь биелэхгүйг ойлгосон Гвардьола 2001 оны дөрөвдүгээр сарын 11-нд хэвлэлийн бага хурал хийлгэн энэ улирал дуусаад өөр багт очих болсноо зарлав. Тэрбээр “11 жил тоглоод ядарлаа, бас өөр орон үзэж, өөр газар хүчээ соримоор байна” хэмээн тайлбарласан. Багийн бэлгэ тэмдэг болж байгаа нь ч сэтгэл санааны том дарамт болж эхэлсэн хэрэг.
Тэр хэрүүл маргаан хийлгүй, чимээгүйхэн гараад явчихсан. Гэвч багаас өөрийнхөө домог болсон тоглогчийг ингээд чимээгүй явуулчихсан нь харин ч энд нэг л НО байна даа хэмээн Каталон даяар чарлаж байлаа. “Камп Ноу”-д сүүлийн тоглолтоо Хосеп “Сельта”-гийн эсрэг хийсэн. Стадион тэр чигээрээ Гвардьола гэсэн плакатаар дүүрж, фэнүүд хэзээ ч мартахгүй хэмээн амлаж байлаа. Пеп даруухан шиг салах ёс хийх гэсэн боловч багийнхан нь хүчээр өргөж мөрөндөө суулган, цэнгэлдэх тойрсон. Үзэгчид харьж, цэнгэлдэх хоосорсон хойно Пеп 17 жил тоглосон ногоон талбайдаа дахин гарч, стадионтойгоо салах ёс хийсэн гэдэг. “Барса”-гийн түүхэнд бүтээсэн гавьяаг нь үнэлж Гвардьолаг бүх үеийн Каталоны шилдэг хөлбөмбөгч, “Барса”-гийн түүхэн дэх шилдэг хагас хамгаалагчаар тодруулсан байна.
“Барса”-гийн эсрэг тоглохыг хүсэхгүй байсан Пеп шинэ багаа гадаадад хайж эхэлсэн. Бага насных нь шүтээн Мишель Платини тоглож байсан “Ювентус”-т орохыг хүсч байв. “Юве” ч түүнийг авах болж байтал Карло Анчеллотти халагдан, шинэ дасгалжуулагч Марчелло Липпи өөр хүн авах болсон. Хосеп аравдугаар сар хүртэл хүлээсэн ба урилга ирсэн нь жижигхэн “Брешиа” байв. Энэ багт тоглосноор тэр алдарт Роберто Бажотой найз болжээ. Дараа нь Гвардьола түүнийг хамт тоглож үзсэн хамгийн шилдэг хөлбөмбөгч гэж нэрлэсэн байдаг. “Брешиа”-д эхэндээ бүх юм сайн сайхан явж байлаа.
Гэвч 2001 оны арваннэгдүгээр сарын 21-нд Хосепийн цуснаас сэргээш илэрлээ. Түүний дөрвөн сар тоглох эрхийг нь хасч, 7 сар хорих ял оноов. Тэр үед Италид дугуйчдын сэргээшний асуудал ихээр гарч байсан тул шүүхээс ийм хатуу шийтгэл оноосон юм. Пепээс гадна Фернанду Коуту, Эдгар Давидс, Яп Стам нар сэргээшээр шийтгүүлсэн. Тэд шийтгэлээ хүлээгээд дахин тоглож, шүүх энэ тэрээ мартсан бол Пеп үнэн шударгыг тогтоох гэж олон сар, жил шүүхдэхээс айгаагүй юм. “Италийн шүүх миний нүд рүү эгц харахаас айж байна” хэмээн Гвардьола ярьж байв.
Өмгөөлөгчтэйгээ цуг заргалдсаар тэр цуснаас нь илэрсэн нандролон сэргээшний замаар биш, өөр жирийн хоол ундны замаар орсон гэдгийг батлах гэж зүтгэсээр, нэр төрөө сэргээх гэж оролдсоор санасандаа хүрсэн. Бүр 2007 оны намар Брешиагийн шүүх түүнийг цагаатгасан тогтоол гаргаж, Пепийн нэр төр сэргэсэн. Улирлын ихэнхийг шийтгэлээр өнгөөрөөсөн ч Гвардьола найруулагчтай, Бажо довтлогчтой “Брешиа” сайхан тоглож, Пеп “Рома”-гаас урилга авав. Капелло талбайн төвд хагас хамгаалагчаараа хамгаалалтын цайз хийлгэх сонирхолтой байсан тул найруулагч Пепт байр олдсонгүй. Тэр “Рома”-д хэдхэн тоглоод “Брешиа”-д буцаж ирэн, доод лигт унахаас нь аварсан билээ.
Ингээд л хөлбөмбөгч Гвардьола зодог тайлж магадгүй байв. 2003 онд “Барса”-д ерөнхийлөгчийн сонгууль болж байв. Сүүлийн жилүүдэд хэрүүл маргаанаар олон сайн хөлбөмбөгчөө алдсан, өр зээлэнд орсон гээд багийн байдал хямралтай байсан тул энэ сонгууль халуухан юм болох нь ойлгомжтой байв. Сонгуульд өрсөлдсөн Льюис Бассат түүнийг штабтаа урьж, хэрэв сонгуульд ялбал “Барса”-гийн техникийн захирал болгохоор амласан байв. Бассат Лапортад ялагдсан бөгөөд гол буруутан нь Пеп гэж сонин хэвлэлээр бичиж байлаа. Өрсөлдөгч нартайгаа адил Пеп тийм од авчирна энэ тэр гэж худал том амлаж чадаагүй тул Бассат ялагдсан гэж судлаачид ярьж байв. Сонгуульд ялагдсан учир Пеп зодог тайлахаа болино. Зодог тайлах дөхөж байгаа олон оддын адил Пеп Катар явлаа.
Мэдээж мөнгө төгрөгнөөс гадна энэ нь түүнд шинэ орон газар үзэх болон олон ододтой хамт тоглох боломж олгож байв. Эхний жилээ л тэр шилдэг хөлбөмбөгч боллоо. Хоёр жил Азид тоглосны дараа Сесар Луис Меноттигийн зуучлалаар “Ривер Плейт”-д орох дөхсөн боловч бүтсэнгүй. 2005 оны сүүлээр Мальоркад гольф тоглон, бөмбөг дахин өшиглөхгүй нь гэж байтал гэнэт Мексикээс урилга ирлээ. “Дорадос”-ын дасгалжуулагч Хуан Мануэль Лильо тэр хоёр найзууд байсан бөгөөд хөлбөмбөгийн талаар санал их нийлдэг байв. Хэрэв Бассат сонгуульд ялсан бол Лильо “Барса”-гийн дасгалжуулагч болох байсан гэсэн цуурхал ч байв. Пеп Мексикт хагас улирал тоглосон. Гэвч өнгөрч буй цаг хугацааг зогсоож болохгүй. 2006 оны арваннэгдүгээр сард Хосеп Гвардьола зодог тайлснаа зарлажээ.
“Барса”-д захиргааны ажил хийх боломж байсан ч тэр дасгалжуулагч болохоор мөрөөдөж байв. 2006 онд дасгалжуулагчийн сургууль төгсөж, баг удирдах эрхтэй боллоо. 2007 онд “Барса” Пепийг хүүхэд залуусын скаутаар авах гэсэн боловч тэр дасгалжуулагч болох хүсэлтэйгээ хэлсэн байна. Ингээд хоёрдугаар багийн дасгалжуулагчаар томилогдов. Урьд улирал нь “Барса-Б” бүрэлдэхүүн сайтай ч түрүүлж чадаагүй байв.
Тийм болохоор Пепийн хувьд энэ нь төрөлх багтаа буцаж ирэх боломжоос гадна дасгалжуулагчийн ажлын практик хийх сайхан шанс болсон юм. “Барса-Б” багт ажиллах энэ боломжоос Пеп татгалзсангүй. Зургадугаар сарын 21-нд Хосеп II багийн дасгалжуулагчаар албан ёсоор томилогдлоо. Пеп хөлбөмбөгтэй холбоотой л бол тактикаас эхлээд эмнэлэг ч сонирхдог байлаа. Тоглогч байсан үеийн туршлагаас гадна хамт ажиллаж байсан олон алдарт дасгалжуулагчдаас бага багаар юм сурч авсан байлаа.
Бьелса, Менотти, Капелло, ван Галь… Энэхүү алдарт мэргэжилтнүүд залуу дасгалжуулагчид их нөлөө үзүүлсэн ч тэр хэнийг нь ч сохроор дууриахыг хүссэнгүй. Йохан Круиффын үзэл бодол түүний ажилд нөлөөлсөн нь ойлгомжтой. Тоглогч байх үеийн ярилцлагууд болон бичсэн номноос нь Пепийн хөлбөмбөгийн философи нь ил тод харагдана. Довтолж тоглох, хоёр жигүүрийг байнга ашиглах, бөмбөг эзэмших, хамгаалалтаас довтолгоонд хурдан шилжих, төвийн хагас хамгаалагчийн том үүрэг.
Хосеп Гвардьола “Барса”-г ингэж тоглохыг хүсч байгаа, ингэж тоглохыг тамирчдаасаа шаардаж байгаа. Түүний бэлтгэл Круиффынхтай төстэй гэнэ. Бөмбөг залан, жижиг талбайд маш хурдан квадрат тоглоод, тэгээд биеийн бэлтгэл. Өрсөлдөгчөө судлахад Пеп маш том үүрэг өгч байна. Хоёрдугаар багт энэ тал дээр тусалж байсан Тито Вилановаг үндсэн багт авчирсан. Судалгаан дээр үндэслэн онолын бэлтгэл хийх ба тоглогчдод айлын тал яаж тоглох болон яаж болох, хэрэв тэгвэл тэгнэ гэх мэтээр хийх ажлыг нь зааж өгнө. Өрсөлдөгчөөс шалтгаалан тактик ч өөрчлөгддөг.
4-3-3 гэсэн үндсэн тактикаа тоглолтын дундуур 3-4-3 болгон өөрчлөх үе ч байдаг агаад оновчтой сэлгээ хийдгээрээ Пеп алдартай. Гвардьола тоглолтын үед чимээгүй суугаад байдаггүй, үргэлж тамирчдад зөвлөгөө өгөн удирдаж байдаг. Хэрэв тэд хүчээ нөөгөөд эхэлбэл тоглохыг шаардан хашгирч эхэлдэг. Шүүгч нарыг загнаж эхлэх нь ч энүүхэнд. Залуучуудын багийн алтан медаль Райкаардын үндсэн багийн хямралтай цаг хугацаа давхацсан бөгөөд Пеп Райкаардын байрыг эзлэх нь гэсэн цуурхал эртнээс явж байлаа.
“Барса” дотор баталгаатай амжилт, багийн уламжлал хоёрын алийг сонгох талаар маргалдаж байсан юм. Баталгаатай амжилт гэдэг нь Моуриньо бол уламжлал нь Гвардьола байлаа. Ингла, Сориано нар Моуриньог, Чики, Лапорта хоёр Гвардьолаг дэмжиж байв. Эцэст нь Лапортагийнхан ялсан ба үүнд нь Круиффын нөлөө их байсан нь мадаггүй. Круифф одоо ч “Барса”-д асар их нөлөөтэй хэвээр. Жозе Моуриньог “Барса”-гийн стильд тохирохгүй хэмээн хассанаас хойш Райкаард үлдэх юм болов уу гэж байтал “Барса” “Манчестер”-т ялагдсанаар Гвардьола гарч ирэх нь тодорхой болсон.
Пепийг хоёрдугаар багийн дасгалжуулагчаар томилохдоо багийн удирдлага зөвхөн залуучуудаа шат ахиулах бодол тавьсангүй, Пепийг өөрийг нь ч үндсэн багт урих практик болгож байсан ч ийм хурдан дэвшинэ гэж хэн ч бодоогүй биз ээ. 2003 онд дасгалжуулагчийн туршлага бараг байхгүй Райкаардийг дасгалжуулагчаар урьсан нь маш том аз туршсан зүйл байсан ч үр дүнгээ өгсөн. Тийм болохоор Пепийг урьсан хэрэг.
Хосеп Гвардьола “Барселона”-гийн дасгалжуулагч болоход багийн хувьд ч Пепийн хувьд ч аз туршсан хэрэг гэж олон хүн бодож байсан ч каталончуудын Пепийг хайрлах хайр хүндэтгэл нь фэнүүдэд манай баг сэргэн мандана гэсэн итгэл найдвар төрүүлсэн. Туршлагагүй гэж үү? Хөлбөмбөгийн ертөнцөд Пепт олон шүтээн байсан төдийгүй олон алдарт тоглогч, дасгалжуулагч ч түүнийг хүндлэн биширдэг байв. Түүнийг бахархдаг тоглогчдын нэг нь “Реал”-ын домогт Хорхе Вальдано. “El Pais” сонин дээр Хорхегийн “Лидер” номын хэсэг гарсан бөгөөд тэнд түүний Хосептой ярилцаж буй хэсэг байдаг.
Вальдано: Пеп, зодог тайлаад юу хийх гэж байна?
Гвардьола: Мэдэхгүй л байна. Дасгалжуулагч л болох санаатай.
Вальдано: Юу ярьж байгаа юм. Чи аль хэдийнээ дасгалжуулагч болчихсон хүн.
Энэ ном 1999 онд гарч байж.
Хөлбөмбөгчин Пепийг мэддэг хүмүүс түүнийг тоглогч байхаасаа л дасгалжуулагчид хэрэгтэй бүх чанарыг агуулсан байсан гэж үздэг. Тоглолт ойлгоно, удирдан зохион байгуулах чадвар гээд л. Гвардьола довтолгооны хөлбөмбөг тоглох нь мэдээж, мөн багийн доторх уур амьсгалыг гартаа барих нь ойлгомжтой. Одуудтай ажиллаж байсан туршлага байгаа тул хэрэгтэй үед хатуу шийдвэр ч гаргаж чадна.
Түүнд өөрт нь шулуун шударга, хатуу дасгалжуулагч нар таалагддаг байсан. Тийм байхыг ч өөрөө хүсч байна. Хосеп ямархуу дасгалжуулагч болохыг цаг хугацаа харуулах ч одоо “Барса” хөлбөмбөгт хайртай, ухаантай дасгалжуулагчтай болсон нь маргаангүй. Хамгийн гол нь тэр өөрөө хаана ирснээ, юу хийхээ сайтар ойлгож байгаа явдал
ЕПЛ- ийн эргэн тойрондох арилжаа найма!
НЬЮКАСТЛ 29 настай фулбэк экс Чэлси Сэлэстин Бабаяарог явуулна гэнэ........... явахыг зөвшөөрчээ...........
2005 онд 1 сая фунтаар ЧЭЛСИ-с ирж бсан Негир эр хаачих бол..................
ЭВЭРТОН-ы Өмнөд Африк 25 настай тоглогч Стивэн Пиэнаар багтаа үлдэх бодолтой бгаа аж......... мань эр лооноор Боруссия Дортмунт-с ирсэн билээ........ лооноы хугацаа дуусаад энд үлдэнэ гэнэ.......... энэ улирал 18 тоглолт хийж 20 гоол хийсэн...........
Lampard To Juve: Pay Me And I'll Join
гэжээ.......... мань хүн жилийн 7 сая фунтын цалин нэхжээ....... манай хүн Жозэ явсан тул Стамфордыг орхиход бэлэн бгаа аж......... гэрээ нь 2009 онд дуусна........... ЮВЕ-н Ранэри ч манай хүнд дуртай л даа........
Tottenham striker Jermain Defoe багтаа үлдэхийг хүсч бгаа гэнэ....... мань эр ч олигтой тоглохгүй бгаа....... гэрээ нь 2009 онд дуусна..........
СИТИ-н залуу тоглогч Майкл Жонсоныг Улаанууд сонирхоод бгаа аж........... Харин Эрикссон түүнийг зарахгүй тэрээр энд сэтгэл хангалуун бгаа гээд хэрэв тэд үнэхээр сонирхоод бгаам бол Жэрардаараа солих юм уу тэгвэл харин болжийна гэжээ............. хэхэх............
АРСЭНАЛ-н Вэнгэр Dinamo Zagreb's midfielder Luka Modric - г сонирхож бгаа аж.........
ВИЛЛА Дэрби-н вингэр Жилэс Барнэс-г сонирхож бгаа гэнэ.............. энэ 1 сард 5 сая фунтаар авах санаатай бгаа аж.
Баяртай Калдерон
Испаний эзэн хааны Ряал Мадрид багийн ерөнхийлөгч Роман Калдерон үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Тэрээр 2006 оны сонгуулиар 8,344 хүний санал авч энэ албанд томилогдсон бөгөөд түүнийг ирснээс хойш Реал лигийн аврагаар хоёронтоо шалгарч муугүй амжилт үзүүлсэн. Гэвч сүүлийн хэдэн сар түүнийг тойрсон элдэв , яриа тасрахаа больсон юм. Роналду , Кака -г Мадридад газардуулна гэж гарч ирсэн авч энэ амлалтандаа хүрээгүй дээрээс нь үр ашиггүй наймаа хийсэн , хөрөнгө үрэгдүүлсэн гээд түүнийг буруутгах шалтгаанууд дэндүү олон байлаа. Ялангуяа Диарра , Хунтелаар хоёрын асуудал түүнийг ирээдүйг нэгмөсөн шийдчихсэн гэж хэлж болно.
Сүүлийн хэдэн өдөр Мадридад клубын удирдах зөвлөлийн хурал явагдаж түүний асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд одоогоор хэн энэ албан томилогдох нь тодорхой бус байна. Ямар ч байсан ирэх зун сонгууль явагдаж , шинэ ерөнхийлөгчийг зарлах байх.
“Барса” дээд амжилт тогтоов
Барса энэ тойрогт өөрийн талбайдаа Депортивог хүлээн аван тоглож, 5:0-ээр бут ниргэлээ. Барсагийн довтолгооны гурвал бүгдээрээ гоол хийсэн бөгөөд Анри, Это’О нар дубль хийцгээв.
Реал Мадрид Осасунатай тоглож 3:1-ээр хожлоо. Тэд ийн 4 дэхээ дараалан хожиж байна. Мөн Арьен Роббены гоолын цуврал ч үргэлжилсээр байна.
Севилльяд Бразил хагас хамгаалагч Ренато хожил авчирлаа. Тэрээр 82 дахь минутанд Нумансигийн хаалганд хожлын ганц гоолыг хийсэн байна.
Харин Валенси 90 дэх минутанд гоол алдсанаар Атлетик Билбаод хожигдлоо.
Мэргэн буучдын жагсаалтыг Барсагийн Это’О 18 гоолтой тэргүүлж байгаа бол Валенсигийн Виллья 15 гоолтой удаалж байна.