Friday, January 23, 2009
Ливерпуль Кувейтын тэрбумтан эзэнтэй болно
Английн хөлбөмбөгийн алдартай багийн нэг Ливерпуль удахгүй Кувейтын тэрбумтанд зарагдаж магадгүй байна. Одоо багийг эзэмшиж байгаа Америк эзэн Том Хикс Кувейтын тэрбумтан Нассер Аль Харафитай яриа хийж байгаа гэнэ. Энэ яриа Лондон хотод болж байгаа бөгөөд Ливерпулийн зарагдах үнэ 550 сая фунт болохнээ. Эхэндээ Америкийн эзэд болох Том Хикс, Жорж Жиллетт нар Аль Харафитай шинэ цэнгэлдэх барих ажил дээр хамтрах гэж байсан боловч сүүлдээ багийг бүтнээр зарах тухай санал орж ирсэн байна. Үүний өмнө Америкийн эзэд алдарт Ливерпуль багийг 218 сая фунтээр худалдан авч байсан юм. 2008 онд Кувейтын бизнесмен Аль Харафигийн нийт хөрөнгө 9 тэрбум фунт гэж гарчээ. Энэ үзүүлэлт дэлхийн баячуудын 48-д бичигдэх амжилт юм байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment