Friday, January 23, 2009

Бостон формондоо оржээ

“Орландо” - “Бостон” - 80:90 (19:24, 17:20, 18:21, 26:25)

О: Туркоглу - 22 оноо. Льюис - 20 + 10 самбар. Нельсон - 17.

Б: Пирс - 27 + 10 самбар. Гарнетт - 16. Г. Дэвис - 16.

Бостон Селтиксийн хамгаалалт Орландог энэ улирлын хамгийн бага оноогоо авахад хүргэж, улмаар хожсоноор аваргууд Дорнод бүсийн тэргүүн байранд эргэн заларч байна. Бостон ийн 7 дахиа дараалан хожиж байгаа бол Орлондогийн 7 дараалсан хожил зогслоо.

Пол Пирс 27 оноо, 10 самбараас авалт хийн багаа тэргүүлсэн бол Глен Дэвис 16 оноо авчээ. Харин эсрэг багийн лидер Дуайт Ховард 11 оноо, 11 самбараас авалт хийсэн байна. “Бүх оддын тоглолт”-ын санал асуулгад лигийн түүхэнд анх удаа 3 сая гаруй санал цуглуулсан Ховардын хувьд энэ нь хангалтгүй үзүүлэлт гэхэд болно.

“Лейкерс” - “Вашингтон” - 117:97 (31:24, 41:23, 25:21, 20:29)

Л: Байнум - 23 + 14 самбар. П. Газоль - 18. Одом - 16.

В: Жэймисон - 19. Макги - 18. К. Батлер - 12.

Эндрью Байнум 2 үдэш дараалан лигийн хамгийн муу 2 багийн эсрэг гайхалтай сайн тоглолоо. Өчигдөр Клипперсийн эсрэг 42 оноо, 15 самбараас авалт хийж байсан тэрээр энэ удаа Вашингтоны эсрэг 23 оноо, 14 самбараас авалт хийжээ.

Лейкерс 32 хожил, 8 хожигдолтой болж байгаа нь 1971-72 оны улирлаас хойшхи хамгийн сайн амжилт болж байна.

Харин Визардс Эд Тапскоттоор удирдуулах болсноос хойш 8 хожил, 23 хожигдолтой, нийт 9-33 болж байна.

3-р үед Вашинтоны Лейкерст 36 онооны зөрүүтэй хожигдож байсан нь багийн түүхэн дэх хамгийн их зөрүү болжээ.

Өдгөөгөөс яг 3 жилийн өмнө Коби Брайант “түүхэн” 81 оноогоо авч байлаа. Мөн Кобигийн нэр энэ жилийн Бүх оддын тоглолтын гарааны бүрэлдэхүүнд нэрлэгджээ.


No comments: