Friday, January 23, 2009

“Барса” дээд амжилт тогтоов

Эхний 19 тоглолтноос 50 оноо цуглуулсан нь Ла Лигийн дээд амжилт юм байна. Өмнөх дээд амжилтыг өнгөрсөн жил Реал Мадрид тогтоож байжээ.

Барса энэ тойрогт өөрийн талбайдаа Депортивог хүлээн аван тоглож, 5:0-ээр бут ниргэлээ. Барсагийн довтолгооны гурвал бүгдээрээ гоол хийсэн бөгөөд Анри, Это’О нар дубль хийцгээв.

Реал Мадрид Осасунатай тоглож 3:1-ээр хожлоо. Тэд ийн 4 дэхээ дараалан хожиж байна. Мөн Арьен Роббены гоолын цуврал ч үргэлжилсээр байна.

Севилльяд Бразил хагас хамгаалагч Ренато хожил авчирлаа. Тэрээр 82 дахь минутанд Нумансигийн хаалганд хожлын ганц гоолыг хийсэн байна.

Харин Валенси 90 дэх минутанд гоол алдсанаар Атлетик Билбаод хожигдлоо.

Мэргэн буучдын жагсаалтыг Барсагийн Это’О 18 гоолтой тэргүүлж байгаа бол Валенсигийн Виллья 15 гоолтой удаалж байна.

No comments: